Wonder Girls Yenny сологоор эргэн ирэх үү?

Энэ мэдээлэл албан ёсоор гараагүй байгаа ч гэлээ фэнүүдийн таамаглаж байгаагаар тэр соло цомгынхоо ажилд аль хэдийн орчихсон мөн цомог нь ч бараг бэлэн болсон тухай шуугиж байна.

Фэнүүд энэхүү цуурхалыг Yubin болон Sunmi-гийн Instagram-аас үүсгэн харж байгаа бөгөөд Yenny ч мөн адил өөрийн инстаграм дээрээ хэд хэдэн нууцлаг бичлэгүүд үлдээгээд байсан юм.
Sunmi өөрийн инстаграм дээрээ бичлэг тавьсан бөгөөд энэ нь Yenny-гийн гол дууны нэр байж магадгүй юм. Тус бичлэг дээр “HATFELT” гэсэн байгаа бөгөөд энэ нь Yenny-гийн продюссэр нэр нь юм байна. /инстаграм нэр нь бас Hatfelt/

Өмнө нь Yenny “Hatfelt” гэдэг нэр нь үнэндээ “heartfelt” гэсэн үг гэсэн бөгөөд энэ нь “зүрхний угнаас чин сэтгэлээс” гэсэн утгийг агуулж байгаа юм. Гэвч үүнийг хэтэрхий эмэгтэйлэг байна гэж бодон JYP-гаас өөрөөр бичих санаа гарч ирэхэд “Hatfelt” гэж нэрлэх болжээ.

http://instagram.com/p/qt_kgONAxn/?modal=true

JYP-гийн продюссэр Min Lee өмнө нь 2PM-н дуулсан  Beautiful Day, Hey You, Stay Here, JJ Project-н Bounce,  GOT7-ы дуулсан Like Oh, Sunmi-гийн дуулсан  If That Was You нарыг продюссэрлэсэн юм. Тэр өмнө нь Yenny-тэй “Hello to Myself” дуун дээр ажиллаж байжээ.

Өмнө нь Yenny Yubin хоёрыг хамтарсан юм хийх байх гэсэн цуурхал гараад байсан бол одоо Yenny-гийн ганцаарчилсан цомог яригдаж байна. Тэгэхдээ магадгүй продюссэр нь өөрөө хүртэл твиттэр дээрээ зураг этрээ тавиад байхыг бодвол энэ удаагийн цуурхал арай үнэний ортой байх 🙂

Бас Yenny саяхан буюу өчигдөр өөрийн инстаграм дээр нэг зураг тавин FINALLY #mastering #cantwait #letsFLY гэж бичжээ

http://instagram.com/p/qt2MOIsOY6/?modal=true

 

 

1 comments on “Wonder Girls Yenny сологоор эргэн ирэх үү?

Сэтгэгдэл бичих